🌲 FSC-Сертификаттай, PVC-Агуулаагүй байгальд ээлтэй Солонгос обой
Босоо өнгоний уусалт бүхий минималист хэв маяг. Дээд хэсгээс доош ууссан гэрэл сүүдрийн гайхалтай зохицол нь өрөөг илүү өндөр сэргэлэн харагдуулах шилдэг шийдэл.
Минималист зочны өрөө болон унтлагын өрөөнд төгс тохирох гялалзсан болон бүдэг эсрэг тэсрэгийн сүлэлт. Графит болон хар бараан металлик туяа нь технологийн дэвшилтэй зохицно.
Минимализмын сонгодог жишээ болох тойрог, давалгаа болон сүүлийн үеийн геометрийн сонирхолтой зураглал. Сэтгэл санаа тайвшруулах, хэзээ ч хоцрогдохгүй сонгодог загвар.
Олон зэрэгцсэн долгиотой зураас нь гэр бүлд бүтээлч төсөөллийг бэлэглэнэ. Даруухан дэвсгэр дээрх замбараагүй долгион нь өрөөг маш онцгой, хэв маягтай болгож өгдөг.
Ханыг сэтлэн өрөө рүү шууд давалгаалах, эсвэл амьтан гэтэн орж ирэх мэт бодит орон зайн 3D хуурамч мэдрэмж. Зөвхөн том өрөөнд наахад сүр хүч, тансаг байдлыг мэдрүүлнэ.
Унтлагын өрөө болон хүүхдийн өрөөнд зориулсан фосфорын одтой тэнгэр, романтик дөл асах мэт гэрэлтэх шийдэл. Өрөөг гайхалтай өвөрмөц, тухтай болгон хувиргана.
Удаан хэрэглэсэн нас дарсан мэт гадаргуу болон замбараагүй тогтсон хэлбэргүй байдлын загварлаг хослол. Тоосго болон бусад лофт загвартай тавилгатай төгс хосолно.
Энгийнээс замбараагүйг чухалчилсан, сарнисан зөөлөн өнгөтэй цэцгэн хээ, харандааны зураглалыг санагдуулам гар зургийн чамин хэв маяг.